nomun

2011-05-10

Модыг хатууруулж бэхжүүлэх арга

Ангилал: хичээл
Модыг хатууруулах олон арга байсны одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нэг арга бол шүлтгүй болгох арга юм. Энэ аргын зорилго нь модны давирхай, шүүсэнд ууссан шүлтлэг бодисыг угааж зайлуулах явдал юм. Үүний тул огтолсон модны орой талыг усны урсгалын дагуу байрлуулж модны төрөл усны урсгалын хүчнээс шалтгаалж 1,5-3 сар хүртэл байлгана.

Шилмүүст модыг усанд хэтэрхий удаан байлгавал давирхайгаа их хэмжээгээр алдаж өөрийгөө байгалийн элдэв нөлөөнөөс хамгаалах чадвар нь сулардаг. Давирхайг авч шүлтгүй болгосон модыг нар салхи үзүүлэхгүй битүү хатаана. Ингэж давирхайг нь авсан модны өнгө сайхан, будаг шингээх нь сайн, будгийн өнгө хувирдаггүй. Давирхайтай мод будаг авахдаа муу, будсаны дараа давирхай нэвчин гардаг тул нарийн урлал хийж болдоггүй.

Мөн давирхайгүй модыг усанд чанаж хатууруулна. Дараа нь түүнээ гэрийн тоононоос дүүжилж хатаадаг. Усанд чанаж хатуурсан модыг эмээлийн бүүрэг хавтас зэргийг хийдэг. Монгол модоч дархчуул эмээлийн модыг хоёр жилийн турш бэлтэж байжээ. Хусны шүүс хөөрөхөөр нь авч 7-10 хоноод усанд чанаж амин шүүс давирхай хоёрыг авна. Улмаар сүүдэр газар хатаана. Тэгээд 7-8 хоног утаж толгой ширийн тосоор тосолно. Дахиад утна. Энэ мэтээр хэд хэд дахин утна.

Ингээд нэг жил сүүдэр газар тавьж хатаана. Ингэж боловсруулж хийсэн эмээлийн модыг гурван үе дамжин эдэлж байжээ. Ингэж мод боловсруулж бэхжүүлэхийг мод болгох гэнэ. Номын бар, боовны хэв, уран барилгын нарийн хийц хийх модыг хагарч цуурахаас сэргийлж тосонд чанана. Манай мужаанууд авдар сав хийх банзаа бэлтгээд давсны ханасан уусмалд 7 хоног болгож боловсруулдаг байсан бөгөөд давс нэвчсэн мод эргэж хагарч муруйж тахийдаггүй онцлогтой болдог.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

манай хамт олны дууддаг нэр

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax